НЭВТ: Та бүхэн “Баяжихад гурван жил, барахад гурав хоног” асуудал дэвшүүлсэн
нийтлэл хүлээн авч сонсоно уу.
/ хөгжим /
НЭВТ: Эртний Египетийн аугаа иргэншил яагаад нуран унасныг
мэдэх үү? Сүүлчийн фараон өөртөө “Хафиз”
хэмээх бараг 200 метр өндөр цац суварга бариулжээ. Суварга баригдаж дуусахад
улсын бүх хөрөнгө барагдаж, улс орон нь сүйрснээс бүхэл бүтэн соёл иргэншил
үгүй болсон гэдэг.
Өнөөдөр Монголчууд бид түүхэндээ байгаагүй их баялагийн өмнө хүрч ирлээ. Өнгөцхөн
харвал эх орны хишиг, эрднийн хувь гэх мэтээр энэ их баялагаас ард түмэнд
хүртээж буй мэт боловч далд ертөнцөд эрх мэдэлтнүүд өөрсдийн эрх ашигтаа
зохицуулан хууль баталж хэдэн сая, хэдэн тэрбумаар хөрөнгөжиж байна. Энэ хэмнэл
цаашид үргэлжилбэл дээрх фараоны сүйрэл бидэнд нүүрлэхгүй гэж үү?
Яагаад...? гэж асуултгүй учрыг сонсогч таны өмнө дэлгэж тавихыг хичээлээ,
болгооно уу.
/ хөгжим /
НЭВТ: Баялагийн
гараа-Говийн хоёр толгой...
НЭВТ: “Говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төрсөн нь
дээр” ийм нэгэн үг бидний дунд хэзээ ч юм гарсан байдаг. Гэтэл өнөөдөр их
багагүй бүгд л өмнийн говь руу тэмүүлэх болжээ. Яагаад гэвэл тэнд баялаг бий
болсон хэрэг. Тэгвэл энэ баялаг гэнэт гараад ирээ юу?
Түүх сөхье. 1934 онд энд чулуун нүүрс байдгийг ажигч гярхай нутгийн ардууд
мэдэж гар аргаар олборлолт хийж түлшиндээ хэрэглэдэг байжээ. Тэр цагаас хойш
жил ирэх тусам Тавантолгойн уурхай өргөжин тэлж 1967 онд Сайд нарын зөвлөлийн
30-р тогтоолоор бие даасан уурхай болжээ. Харин түрүү зууны 80-д оны сүүлчээс
дэлхийн эдийн засагт уул уурхайн салбар хаягдаж эхэлснээр 1994 онд “Би Эйч Би”
гэх дэлхийн том компани Монголоос авсан Оюутолгой, Тавантолгойн нөөцийн
хайгуулын лицензээ эргүүлэн өгч байв. Тооцоолоод ашиггүй гэж үзсэн хэрэг л дээ.
Гэвч 2000 он гараад уул уурхай дахин сэргэснээр манай “хоёр толгой” дэлхийн
анхаарлын төвд орж, 2004 онд БНХАУ-д нүүрс экспортлох гэрээ хийжээ.
Өнөөдөр манай төр Оюутолгойн 34%-ийг эзэмшиж хагас жарны дараа 50%-д хүргэх
гэрээг хоёр жилийн өмнө байгуулсан ч одоо түүнийгээ засаж залруулах гээд
гүйсээр, гуйсаар явна. Харин Тавантолгойн тухайд бол олон нийт баялагаас нь
хүртээд эхэлчихсэн. Одоо өмнийн говьд бүтээн байгуулалт өрнөж, ёстой хөлтэй нь
хөлхөж, хөлгүй нь мөлхөж байна. Нүүрс ачсан машины цуваа өдөржин шөнөжин хил
даван цувсаар л...
/ шаланзны чимээ оруулж өгөөд тодруул /
/ таслал /
НЭВТ: Энэ бүтээн
байгуулалт мөн үү...?
НЭВТ: Хятадын нүүрсний хэрэглээ жилд 10%-иар өсч байна. 1,3 их
наяд хүний хэрэглээг хангана гэдэг амаргүй нь ойлгомжтой. Энэ их хэрэглээг
хангахад Хятадын нөөц хаанаа ч хүрдэггүй учир гадаад орнуудаас нүүрс
импортолдог аж. 2011 онд 48 сая тонн нүүрс импортлосны 15 саяыг зөвхөн Монгол
улсаас авчээ.
Бид “Гашуун сухайт”-ын хилийн боомтоор өдөрт 100-120 тонны даацтай 600
гаруй шаланзаар баялагаа урд хөрш рүү зөөсөөр найман жилийн нүүрийг үзэж байна.
Ингэж эрчимтэйгээр нүүрс бэлтгэн зөөж байгаа энэ газар өдийд хөгжлийн дээд
цэгтээ хүрсэн байх ёстойсон. Гэтэл энд хил хүртэлх 257 км замд төмөр зам битгий
хэл нийтээрээ эзэмших хатуу хучилттай зам ч алга. “Энержи Ресурс” компани зам
тавьсан гэх боловч “өөрсдийн хувийн хөрөнгөөр барьсан учраас тусгай
зөвшөөрөлтэй машин л явна” гээд хориг тавьчихсан. Сайжруулсан гэх шороон зам нь
хоёр урсгалдаа гүн ховил үүсэж багахан савалгаанд нүүрс ачсан том тэргүүд
онхолдож унана.
Бүтээн байгуулалт гэж бүгд л ярьдаг хирнээ зам дагаж хөгжил ирдэгийг даанч
мартсан бололтой. Энэ бүтээн байгуулалт мөн гэж үү? Сардаа гэхэд сая найман
зуун мянган тонн нүүрс хил даваад замхарч, их мөнгөний хаялага нөмөрсөн энэ
бийлэгжүү газар уг нь хөгжиж дэвшмээрсэн. Гэтэл...
/ хальс-хүмүүсийн яриа. Агуулга: / 24 цагийн цахилгаан
байтугай, усанд орох, бие засах газар ч байхгүй. Балга усаар нүүр гараа
цэвэрлэх аядаад, машиныхаа чиргүүл дээр гарч хувцсаа засдаг гээд боддоо.
Цаашлаад засаг захиргаа, эмч эмнэлгийн газар, гал команд аль нь ч байхгүй... гээд ярих
НЭВТ: Үнэмшихгүй байна уу, харамсалтай нь үнэн. Инээдэмтэй
байна уу, үнэхээр тийм. Тавантолгойгоос улсын төсөвт сар бүр 200-гаад тэрбум
төгрөгийн орлого ордог атал тэнд
хүний эрүүл амьдрах наад захын орчин нөхцөл алга. Уг нь бүтээн байгуулалт дагаж хөгжил баймаарсан.
/ таслал /
НЭВТ: Монгол нүүрс
хамгийн хямд нь ...
НЭВТ: Индонез, Орос, Австрали гэх нүүрс экспортлогч орнуудын
дэлхийн эдийн засаг дахь үнээс Монголын нүүрс 12%-иар бага үнэтэй ажээ. Нэг
үгээр тонн нүүрсийг 100 ам.доллар буюу.... төгрөгөөр худалддаг гэсэн үг. Бусад
газрын нүүрсийг бодвол харьцангуй чанар сайтай, илчлэг ихтэй нүүрсийг ийм хямд
үнээр хил давуулаад байж болох уу?
Хэдийгээр Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яам сар бүр нүүрсний жишиг үнийг
тогтоож, Ашигт Малтмалын Газар олны хүртээл болгодог ч Хятад улс бидний
баялагийг бусад орны баялагаас бага үнээр худалдаж авсаар байна.15 ам.доллар
буюу................... төгрөг. Энэ бол бага
мөнгө биш. / цуурай өгөөд З давтах/
/ таслал /
НЭВТ: Монголын
Солонгос руу урагшаа...
НЭВТ: Өнөөдөр хүмүүсийн дунд ийм үг гарчээ. Хоёр мянга
хүрэхтэй үгүйтэй хүн амтай байсан Цогтцэций сумын хүн ам өдгөө 9 мянга хол
давчихжээ. Хот хөдөөнөөс ирэгсэд бушуухан газар авч дэлгүүр нээж, бизнес эрхлэх
санаатай гэнэ. Бас өрх гэрээсээ нэг ч болов хүнийг уурхайд оруулчих
төлөвлөгөөтэй гэнэ. Арга ч үгүй биздээ,
их говийн үүц задарч, тэнд мөнгөний хаялага их байна.
Хятад, Монгол нийлсэн 8 мянга гаруй жолооч сарын сая таван зуугаас хоёр сая
таван зуун мянган төгрөгний цалинтайгаар ажиллаж, албаны түлш цавчаад давхар
орлоготой ч болж байна.
Энэ их мөнгөний хаялгаас хэн хоцрохыг хүсэх билээ? Трансын зам дагасан
дэлгүүр, гуанз гэх бор гэрүүд энд хэдэн зуугаараа байрлаж жолооч нарын хоол
цай, унтах газрыг бэлтгэж, бас биеэ үнэлэгчид тэднийг зугаацуулна. Цатгалан хүн
цацаад хаямаар, өлсгөлөн хүн өл залгамаар хоол хийдэг тэдний таваг хоол нь 3500
төгрөгөөс дээшээ. Хайрцаг тамхи 3000, уут чихэр 2000, ганц “гожин” 15 мянгаас
дээш үнэтэй. Энд бүх юм гол харламаар хачин их үнэтэй. Үнийн хөөрөгдөл гээч
жинхэнэ утгаараа оршин байхад хэн ч юу ч хэлдэггүй нь бүр ч хачирхалтай. Саятан
болох дон шүглэжээ, энд. Ай, Монголын Солонгосоо гэж...
/
таслал /
НЭВТ: Байгалийн асар их баялагтай хирнээ ард иргэд нь ядуурч,
улс орон нь хөгжихөө байж, баялагийн өгөөж харьцангуй цөөн хүнд ногдож байгаа
энэ үзэгдлийг “баялагийн хяслан” гэсэн олон улсын нэршил байдаг аж. Монголчууд
бид баялагийн хараал хүртэж, баялагт хясуулахгүйн тулд яах ёстой вэ? Гарц
бий юу...? /3 давт/
/ таслал /
НЭВТ: Мэхлэгдэхгүй
байх. Яаж...?
НЭВТ:“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”-ийг
зарлан хэрэгжүүлж засгийн газартай байгуулсан гэрээ, засгийн газарт хийсэн бүх
төлбөрөө аль ч компаниуд нээлттэй болгож, иргэд баялагаас орсон орлогыг хэрхэн
зарцуулахаа мэддэг болсноор цөөн тооны хүмүүс ашиг хонжоо олох явдлыг хазаарлаж
болно.
НЭВТ: Дэлхийн эдийн засагт баялагийн үнэ өсөж, буурч байдаг
тул урсгал капиталыг төвлөрүүлэн зүдрэх цагтаа хэрэглэх сан байгуулах хэрэгтэй.
Үнийн бууралтын үе, өрөнд орох үедээ цааш хийсэн мөнгөнөөсөө хэрэглэх
боломжтой.
НЭВТ: Баялагаас олсон ашгаа нийгмийн халамж гэх ойр зуурын
хэрэгцээнд бус улс орны урт удаан хөгжлийн хэрэгцээнд зориулах хэрэгтэй.
Тухайлбал, Норвеги улс Газрын Тосны Асуудал Хариуцсан Засгийн Газар гэж
байгуулсантай адил арга хэмжээ авч болохгүй гэж үү?
/ хөгжим /
НЭВТ: 100 жилийн нөөц
дууссаны дараа бид яах вэ? “Баяжихад
гурван жил, барахад гурван хоног” гэдэг ардын үгээ санаж, сайтар бодож шатраа
нүүх цаг болжээ.
НЭВТ: Та бүхэн “Баяжихад
гурван жил, барахад гурван хоног” асуудал дэвшүүлсэн нийтлэл сонслоо.
No comments:
Post a Comment