/ хөгжим /
ХӨТ: Өнөөдөр залуучууд бид ажиллаж хөдөлмөрлөхөөс илүүтэй хов
жив хөөцөлдөж, хоосон мөрөөдөж, хэн нэгнийг даган дуурайж савангийн хөөс мэт
амьдарч байна. Монголоор дүүрэн жийп, монголоор дүүрэн диплом, монголоор дүүрэн
дарга, монголоор дүүрэн загвар... Үнэхээр гоё юмаа. Намайг тоодоггүй үзэсгэлэн
гоо, ам ангайтал гайхшруулдаг үнэтэй машинууд... гээд миний нийслэлд нүд
бүлтийлгэж, чих сортойлгох зүйл олоон олон. Ингэхэд би юу мэддэг гээд ийм юм
бичээд эхлэв ээ. Өнөө л нэгнээсээ өө хайж, мэрж матдаг монгол зан хөдлөв
үү... Аа фаак /fuck/... Маргааш өглөө
эрт хичээлтэй, ер нь унтья...
Байз... Сая би юу гээд хэлчих вэ...?
Фаак!!! Би хэнийг дуурайгаад, бас хэзээнээс гадны ийм
үг хэлдэг болчихов. Үгийн муу үгийг ч монголоороо хэлж чадахаа больжээ. Ядаж
энэ үгийнхээ утгыг мэддэг билүү, би. Хараалын үг гэхээс цаашгүй шүү дээ. Толь
бичиг хаана харагдаж байлаа... Аа энд байна. За алив, харья... FUCK - Сүйтгэж эвдэх, Шааж алах, Хурьцал үйлдэх... Юу вэ,
ямар ичмээр юм бэ...? Ийм муухай үг хэлдэг байснаа эртхэн мэдэхгүй. Ёстой
дүүрчихсэн толгой юм даа. Монгол хүн юу ч болж, яаж ч байсан шааж ал, хурьцал
үйлдэцгээ, эвдэж сүйтгэ, наадахаа... гэж
хэлэхгүй дээ. Надтай адил энэ үгийн утгыг мэдэхгүй, мода болгож хэлдэг залуус
бас л байгаа даа. Маргаашнаас энэ үгийг хэрэглэхээ больё. Ер нь гадаад үгийг
хэл ярианаас авч хаяья.
Хүн өөрөөсөө ичнэ гэж байдаг юм байна. Ийм үедээ илүү
ихийг боддог юм байна. Магадгүй хэн нэгэн надаас чи солонгос уу, хятад уу? гэж
асуувал “Үгүй, би монгол хүн” гэж эх
хэлээрээ тод чанга хариулах болно. Дэлхий дүүрэн ази царайтнаас бид монгол
хэлээрээ л ялгарах юм байна, найзуудаа.
Энэ... монголынх гээд зааж нэрлэх юм цөөрөөд байгаагийн учир бид өөрсдөө юм
байна. Учир нь том асуудлын шалтгаан жижиг зүйлд нуугдаж байдаг юм байна. Үүний
тод жишээ гэвэл эх монгол хэлээ гадны үгтэй хутгаж эвдэж байсан би байна.
Заагаад ч байгаа юм шиг, загнаад ч байгаа юм шиг олон юм ярихаа больё. Найз нараа,
албан тушаал, мөнгө цаас, ашиг орлого, алдар нэр, сайхан зүс царай, идэх
хоол, өмсөх хувцас, машин тэрэг бүгд л аль ч газрын хүний амьдралд байдаг л
зүйл. Хамгийн гол нь нэг мэдэхэд МОНГОЛ гэх юмгүй болчихвол бид яах билээ...?
Амьдралын зорилго өөр ч
Амьдрах эх орон минь нэг юм шүү, залуусаа
Нэг нэгээрээ биш нийлж Монголоо хадгалья
Эцэг эхээс эхэлдэг Монгол ёсоо хадгалья
Эрхэм тансаг үгийн оргил Монгол хэлээ хадгалья...
Сэтгүүлчийн
3в ангийн Шижирбаатар
No comments:
Post a Comment