Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

Увидас...

/ Сонсож болно /



НЭВТ: Увидас...
 
                                                                                       / хөгжим /
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
Эмэгтэй-1: Арван жилийн өмнө оюутан байхдаа хүнд гэмтэл авч, бараг арван жил толгой минь таллаж өвддөг байсан. Эмнэлэгт жил болгон хэвтдэг байлаа. Сүүлдээ бүр хүндрээд нуруу нугасны хавдар ч гэж оношилсон. Нарийн мэргэжлийн шинжилгээгээр тархины цусан хангамжийн 40 хувь нь алдагдаж, харвахад маш ойрхон очсон байна гэж гарсан. Нурууны хувьд бол судас дарагдсан учраас их зовиурладаг. Сүүлдээ биений маань баруун тал бүр хаталтын байдалд орж эхэлсэн. Хөл гар маань 2 см багассан. Олон эмч, эмнэлэгээр явсан боловч үр дүн багатай, сонин хэлбэрийн ховор өвчин байна л гэдэг байсан. Сүүлдээ баруун талын нүд, шүд хүртэл өвдөж эхэлсэн. Тэгээд энд ирж 10 удаа бариулаад хөл гар хэвийн хэмжээнд орсон. Шаналгаа зовиур нь алга болсон. Би Пүрэвсүрэн эгчдээ маш их баярлаж байна.
Эмэгтэй-2: Унаж татдаг болоод 15 жилийн турш энэ өвчнөөр шаналж явлаа. Тэгээд Пүрэвсүрэн эгч дээр ирээд 10 удаа бариулаад л ганц удаа ч унахаа болисон. 
 
                                                                                           / хөгжим /
 
НЭВТ: Хүнд өвчинд олон сар жил шаналж, тэр бүү хэл үхлээ хүлээж байсан хүнийг, эмгүй эдгээж босгосон гэхээр гайхмаар. Шинжлэх ухаанжсан өнөө цагт бүр ч итгэмээргүй юм. Байгаль эх тайлагдашгүй түмэн нууцыг өөртөө агуулж байдаг шигээ өөрийн хамгийн сонгодог бүтээгдэхүүн хүмүүний биед бас ер бусын увидас заяажээ. Түүний нэг бол био энерги юм. Ер нь ямар ч хүний бие их бага хэмжээний био энергитэй байдаг гэдэг. Гэхдээ био энергийн хэмжээ, хүч чадлаараа онцгой илүү, содон хүмүүс нь хуруу дарам цөөн байдаг гэнэ. Тийм ховорхон хүний нэг бол Монголын зурхай Сүнс судлалын Академийн хүндэт доктор Бэгзжавын Пүрэвсүрэн юм.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ПҮРЭВСҮРЭН: Би хүнийг судасыг нь барьж оношилдоггүй, биед нь хүрч эмчилдэггүй. Ердөө л зайнаас эмчилдэг. Метр орчим зайнаас тухайн хүн рүү гарынхаа алгыг харуулаад хөдөлгөхөд л тэр хүний хаана нь, ямар эрхтэн нь өөрчлөлттэй байгааг нь мэдэрдэг юм.
СУРВАЛЖЛАГЧ: Танд ямар мэдрэмж ирдэг юм...?
ПҮРЭВСҮРЭН: Би ер нь зүрх, тархи хоёрыг илүү сайн мэдэрдэг. Миний тархиар дамжиж мэдрэгдээд байдаг юм. Баруун тал нь байна уу, зүүн тал нь байна уу гэдгийг. Тэгээд таны тэр тал өвддөг үү гэхээр яг л байдаг юм. Над дээр тархины хавдартай, хараагүй болсон гээд янз бүрийн хүн ирж байна. Зүрх муутай хүн байлаа гэхэд миний зүрхэнд мэдрэгдэнэ. Гараа дэлгээд хүн рүү очихоор өвчтэй хэсэг нь миний гарт мэдрэгддэг юм. Зарим хүн дээр метр орчим дөхөж очиж мэдэрч байхад зарим хүн дээр өөр байх жишээтэй. Ер нь хүн хүний орон зай өөр өөр. Үзүүлэхээр ирсэн хүнээс би юу өвдөдгийг нь асуудаггүй. Нэрийг нь бичиж аваад л үзнэ. Тэгээд гараа өнөө хүний хэвлий рүү ойртуулахад өвчтэй газар нь өвдөж эхэлдэг юм. Надад эмэгтэйчүүдийн өвчин болоод ходоотны өвчин нэлээд сайн мэдоэгддэг. Бөөр нь өвддөг хүний бөөр рүү ойртоход  тэр хүний бөөр өвдөж эхэлнэ.
Би хүний бүтэн биеийг холоос татаж үздэг. Зарим хүн намайг мэдрэхгүй, би тэр хүнийг мэдрэхгүй байх тохиолдол бий. Яагаад вэ гэвэл хүн бүр гэрлэн бүрхүүлтэй байдаг. Энэ бол ШУ-ны үндэстэй зүйл. Нэг үгээр хүн бүр өөрийн гэсэн эрчим хүч энергитэй байдаг гэсэн үг. Энэ нь хүний биеийг тойрсон хийн бие буюу хийн орон зай болж байдаг. Ер нь хүн хийн орон зайн дунд явж байдаг юм. Хийн орон зай нь алга болчих юм уу, гэрлэн бүрхүүл нь цоорчихсон бол намайг мэдрэхгүй гэсэн үг. Ийм хүнийг би хичнээн татсан ч огт хөдлөхгүй. Өвчтэй ч гэсэн орон зай нь бүтэн хүн бол арагш татагдаад ойчоод өгдөг, эсвэл суучихдаг юм. Тархины хавдартай, уушигны наалдангитай хүмүүс дээр би очиж байсан. Нэг удаа хагалгаанд орох гэж байгаа хүн дээр очоод гараа ойртуултал шууд ухаан алдаад уначихсан. Анхны тохиолдол байсан болохоор би их айсан. Тэгээд шууд бариад авсан чинь ухаан ороод ирсэн. Ер нь хүнд өвчтэй хүн орон зайгаа мэдрэхээрээ ухаа алдаад уначихдаг юм билээ. Над дээр нэлээд олон хүн ухаа алдаж унаж байсан.
СУРВАЛЖЛАГЧ: Урагдаж сэмэрсэн гэрлэн бүрхүүлийг өөрөө нөхөж чадах уу?
ПҮРЭВСҮРЭН: Болноо, хүсвэл би засна. Ер нь засаж байж эмчилбэл үр дүнтэй шүү дээ.

                                       / хөгжим /
 
НЭВТ: Пүрэвсүрэнгийн удам судар тун сонирхол татахаар. Түүний эцэг Бэгзжав Завханы уугуул. Бэгзжавын ээж Шугар нь нутаг усандаа зард гарсан далдыг үзэгч байжээ. Шугарын эцэг Цэвээн гэж бас сайн бариач гэнэ. Тэдний бух нь соёотой болохоор иойр хавийнхан нь ихэд бишрэн хүндэтгэдэг байжээ. 30-аад оны их баривчлагын үеэр ах дүүсийг нь барьж эхлэхээр Шугарын эжий охины нь бас аваад явчих вий гэж айхдаа, төвд эм дусааж харалган болгосон гэдэг. Хэдий харалган болсон ч билгийн нүд нь байгаа хойно үзэж хардаг эрдэм нь устаж үгүй болоогүй гэнэ. Энэ бол Пүрэвсүрэнгийн эцгийн талын түүх.
Тэгвэл эхийн тал нь бүр ч сонин. Пүрэвсүрэнгийн ээж Чонцол Баянхонгорын Баянбулагынх. Тэрээр Лхасүрэн тайжийн ганц охин. 37 оны хэлмэгдэлд өртсөн Лхасүрэн тайжийн эцэг Балжин гүртэн нь нутаг усандаа өнөөгийн хэлээр мэс засалч байжээ. Мөн Лхасүрэн тайжийн ойрын садны “сэлэм баригч” Лувсаншарав гэж алдартай хүн байжээ. “Хүүхдийн гар хөлийг тасалж хэсэглээд буцалсан усанд дүрж эдгээж гэнэ, үхсэн хүнийг амилуулсан гэнэ...” гээд энэ хүний тухай ид шидийн үлгэр мэт зүйл их бий. Лувсаншаравын барьж байсан хадаг яндар болсон урт сэлэм эдүгээ хүртэл Пүрэвсүрэнгийн эжий Чончол хөгшинд хадгалагдаж байдаг гэнэ. “Барууны нандин” хэмээх сахиусыг Баянхонгорынхон тэр дундаа Баянбулаг, Хүрээ-марал, Гурванбулаг сумынхан бүр ч андахгүй. Энэ сахиуснаас амилсан Гомбо, тасарсан бурхан Чонцол хөгшинд байдаг гэнэ. Чонцол хөгшин бас л эрдэмтэй нэгэн. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ПҮРЭВСҮРЭН: Хичнээн эрдэмтэй байгаад түүнийг сурах нөхцөл байсангүй. Ээжийг 13 настай байхад аав нь баривчлагдаад 37 онд алуулсан юм гэдэг. Аав нь баригдахаасаа өмнө “Энэ зүйл миний хүүд хэрэг болно. Барууны нандинаас тасарсан сахиус юм шүү” гээд ээжид нэг сахиус өгсөн гэсэн. Одоо ч бий. Хүрэн зандан хайрцагтай, дээр үеийн олон хадаг зүүчихсэн жижигхэн Очир бурхан байдаг юм. Тэр сахиус бүх зүйлийг хэлээд өгнө, санаанд оромгүй юмыг хүртэл гаргаад ирдэг ид шидтэй зүйл.
 
                                   / хөгжим /
   
НЭВТ: Пүрэвсүрэн бага байхдаа хөдөөгийн хүүхдүүдийн л адил өсөж, бага дунд сургууль төгсөж, дараа нь санхүүгийн техниккум дүүргэж, нягтлан бодогчийн мэргэжил эзэмшжээ. Содон зүйл нь гэвэл түүний биеийн нэг тал нь хав халуун, нөгөө тал нь хүйтэн байдаг байж. Үүнийг нь эжий аав нь зүрхний төрөлхийн гажигтай гэж эмч нар хэлсэнтэй холбож боддог байжээ.
Пүрэвсүрэн энэ ер бусын увидасаа таньж мэдсэн нь их сонин түүхтэй. Дөнгөж хорь гарч яваа залуу бүсгүй, өнөө л зүрхний өвчний улмаас нэгдсэн 3-дугаар эмнэлэгт хэвтэж байхдаа зүү залгичихаад ирсэн Тунгалаг бүсгүйтэй танилцаж ойр дотно болжээ. Нэг өдөр Тунгалаг миний зүү яг энд л байгаа юм гээд хэвлийгээ үзүүлэхэд нь Пүүжээ бүсгүй гараа зөөлөн тавиад илээд авчихаж. Удаж төдөлгүй хэрэг мандлаа. Тунгалаг эвхэрч нугарч унаад сүйд болж, эмч нар үзээд зүү байрнаасаа хөдөлсөн байна сав руу нь орсон ч байж магадгүй. Хэрэв тийм бол савыг нь авах болно гэж сандаргаж, өнөө бүсгүй уйлж, “хэргийн эзэн”  Пүрэвсүрэн ёстой л орох байх газраа олж ядав. Үдэш нь зүү залгисан бүсгүй бие засах үед 2 сар хэвлийд байсан зүү гарч ирж, түүнийг үзсэн эмч нар яав ч ийм юм байх ёсгүй хэмээн гайхаж байсан гэдэг. Ингэж 25 жилийн өмнө Пүрэвсүрэн бурхнаас заяасан увидасаа санамсаргүй олж мэдсэн бол өнөөдөр хэдэн зуун хүнийг эмгүй эмчлэн эдгээж, түмний ачтан болжээ. Гэхдээ л анхны бүхэн хүний сэтгэл зүрхнээс гардаггүй хойно Тунгалаг бүсгүйтэй уулзахсан гэж бодож явдаг юм билээ.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Тунгалаг бүсгүйгээс хойш учирсан сонин хачин зүйл юу байв, сонирхуулаач?
ПҮРЭВСҮРЭН: Цусны өвчтэй гээд нэг их муу хүн ирсэн. 8 сар хэвтэрт байсан. 1-р эмнэлэгийн Дотоод шүүрлийн булчирхайн тасагт эмчлүүлж байсан ч хөл дээрээ босож чадахгүй болоод 4 сар болсон. Дээр нь бас битүү хавдар болсон нэг хүнийг очиж үзсэн. Тэр хүн нэг үзүүлээд хөл дээрээ боссон. З хоног би гэрт нь очиж барьж өгсөн. Тэгээд босдог болсон болохоор над дээр ирээд 10 хоног эмчлүүлээд шинжилгээ өгсөн чинь их сайн гарч, эмч нар нь их гайхсан гэсэн. Одоо тэр хичээлдээ яваад эхэлсэн.
СУРВАЛЖЛАГЧ: Өөр сонин юу байна?
ПҮРЭВСҮРЭН:  За байз... А тийм... Янжмаа гээд нэг настай хүн ирсэн юм. Хими цэвэрлэгээнд олон жил ажилласан, толгой нь байнга өвддөг. Бас толгойны үс нь хэд хэдэн газар халцраад уначихсан. Халцарч унасан хэсэг нь хүний нүүрний арьс шиг болчихсон.Тэгээд 10 хоног бариулсан. Тэгтэл өнөө халцарч унасан хэсэг дээр нь цав цагаан үс ургачихсан байсан. 
 
НЭВТ: Монгол нутгийн уул ус унаган төрхөөрөө тул байгалийн элдэв сонин нууцлаг үзэгдэл байх боломж их бий гэж газар газрын эрдэмтэд үздэг нь ортой гэлтэй.
Саяхан л төрийн албанд зүтгэж явсан бүсгүй өнөөдөр ид шид гэмээр ийм эмчилгээ хийгээд зогсож байгааг хараад итгэж ядах хүн олон. Гэхдээ эмчлүүлж эдгэрээд ирэхээрээ өөрийн эрхгүй бишрэн хүндэтгэх сэтгэл төрдөг ажээ. Зайнаас эмчлэгч Пүрэвсүрэнгийн үзлэгийн үүдэнд хүний хөл тасарна гэж ер үгүй. Саяхан түүний эмчилж эдгэрүүлсэн, амьдралд эргүүлэн оруулсан хүмүүс цугларч цаглашгүй ачтандаа алаг цэцгийн баглаа барьж, ая дуугаа өргөн, баярын нулимс дуслуулан байж сэтгэлийн үгээ хэлж байсан юм.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ЭХ: Миний хүү төрсөн цагаасаа л өвддөг байсан. Тэгээд нугасны ус авснаас нуруу нугасны өвчтэй болсон. Хүү бид хоёр  байнга л эмнэлэгээр явдаг байлаа. Энэ зуур хүүхдийн эмч Маналжавт баярлаж явдгаа хэлье. Тэр хүн миний хүүг 7 нас хүртэл нь эмчилж байсан. За тэгээд хүү минь 20 хүрээд татдаг болсон. Долоо хоногтоо хэд хэдэн удаа татна. Эхлээд гар хуруу татаад, уруул ам нь хөрөхдөг байсан бол сүүлдээ дөрвөн мөч гээд бүх бие нь татдаг болж, хүндэрч ирсэн. Ингээд бид хоёр Пүрэвсүрэн дээр ирсэн. Эхний бариулсан  шөнөө 3 удаа маш хүчтэй татаж их сандаргасан. Тэгээд маргаашнаас нь таталт нь суларсаар, одоо миний хүүгийн баруун тал нь тавигдаж, гар хөл нь тэнийдэг болсон. Цонхны тавцан дээр гараа тавиад зогсож чаддаг болсон. Хэл яриа, ой ухаа нь сайжирч ирсэн. Нуруу биеэ дааж сууж чаддаггүй байсан бол одоо биеэ дааж суудаг болсон. Энэ хүн манай гэрт жинхэнэ тус хийсэн. Ёстой гадаа байсан нарыг гэрт минь оруулж ирсэн хүн дээ.
 
                                              / хөгжим /
 
НЭВТ: Тиймээ энэ хүмүүсийн хэлсэнчлэн гадаа байгаа нарыг олон хүний гэрт оруулж өгсөн ачтан бол олноо “Баянхонгорын Пүрэвсүрэн” гэж нутаг усаараа овоглосон, зайнаас эмчлэгч Бэгзжавын Пүрэвсүрэн юм. Байгаль эх түмэн нууцыг өөртөө агуулдаг шигээ хүмүүний биенд бас ер бусын нууц увидас заяадаг ажээ.
                                                                                                                                             2004 он
      

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив