Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

Гэрлийн Нарьяахүү...

/ Сонсож болно /



НЭВТ: Улсын нэгдсэн клиникийн 2-р эмнэлгийн эмч Отгоны Наръяахүүгийн тухай ГЭРЛИЙН НАРЬЯАХҮҮ хөрөг хүлээн авч сонсоно уу.
 
                                                                                 / хөгжим /
 
НЭВТ: Оршлын оронд өгүүлэх нь...
НЭВТ: -Хүү минь, би олон сар өдрөөр ямар өвчин нь мэдэгдэхгүй шаналж явлаа. Хүн таньж болдоггүй ямар гээчийн өвчин тусчихсан юм бол гэж гутарч гуниж явлаа. Тэгтэл танил маань “Нэгдсэн 2-р эмнэлгийн Гэрлийн эмч Наръяахүү дээр яваад оч. Ямар өвчин болохыг дор нь хэлээд өгнө” гэлээ. “Үгүй, тэгээд үзэж өгөх үү дээ. Харъяаллын биш энэ тэр гэх байлгүй дээ” гэхэд, “Хүрээд очсон хүнийг ямарч байсан буцаахгүй ээ. Ёстой хүний төлөө төрсөн хүн” гэж билээ. Би ч зориг шулуудаж Наръяахүү эмч дээр очиж учраа хэлтэл,  “Өө тэгэлгүй яахав, та үзүүл, үзүүл” гэдэг юм байна. Тэгээд нуруу ясны үрэвсэл болохыг оношилж, түүний дагуу эмчилгээ хийлгээд одоо эрүүл саруул сайхан явна даа...
            - Тэгвэл та дахиад үзүүлэх хэрэг гараа юу?
- Хаанаас хүү минь. Энэ хүн... Наръяахүү эмчид үзүүлэх гэж хаа холоос ирсэн юм. Манай Өмнөговийнхон чинь Наръяахүү эмч гээд сүйд болно шүү дээ
            - Наръяахүү эмч Өмнөговийн хүн үү?
- Үгүй ээ, үгүй. Бүр баруун хязгаарын Увс нутгийн хүн. Эмч болоод анх манай нутагт ирсэн юм гэнэ лээ. Ялангуяа манай баруун зүгийн Ноён, Сэврээ сумынхан бол бүр сүйд шүү дээ.
Ийм нэгэн яриа Наръяахүү эмчийн үзлэгийн үүдэнд болж билээ. Нээрэн л хэдэн жилийн өмнө Гэрлийн Пүрэв эмч. Түүнд л үзүүлсэн бол боллоо... гэсэн яриа олны дунд байдаг байсан. Тэгвэл өнөөдөр “Гэрлийн Наръяахүү” гэх болжээ. Пүрэвийн дараа л яригдах хүн дээ гэх яриа олны дунд байх. 
 
                                                                                       / хөгжим /
 
           НЭВТ: Гэрлийн Наръяахүү...
НЭВТ: Түүнийг харсан хэн боловч нас сүүдэр 60 гарсан гэж санамгүй хөнгөн шингэн, үг яриа зөөлөн, уриалагхан нэгэн байв. Бид хоёр ярилцаж суух хугацаанд хичнээн ч хүн ирэв, тэр тоолонд ярилцлагаа зогсоогоод л хүнээ үзэж гарна. Надтай эхэлсэн яриагаа дуусгаж байж өвчтөнөө үзнэ гэж бодсон минь эндүүрэл болсон юм. Гэхдээ Наръяахүү эмч өвчтөнөө хамгаас илүү хүндэтгэн үздэг эрхэм чанарыг олж харсан минь олз байв. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
Сурв: Таныг олон хүн Ардын эмч Пүрэв гуайтай холбож ярихыг сонслоо?

 
НЭВТ: Аливаа эм эмчилгээнд оношилгоо хамгийн чухал гэдгийг хүн бүхэн л мэднэ. Рентген туяаны оношилгоо бий болохоос өмнө оношлогддоггүй маш олон өвчин байсан гэдэг. Анагаах ухааны түүхэнд энэ оношлогоо бий болсноор бараг бүх төрлийн өвчнийг оношлох боломж нээгдсэн. Гэхдээ хугацаа алдахгүй зөв таньж оношлох нь тухайн мэргэжлийн эмчийн мэдлэг чадвартай холбоотой.
Мэс засалчийн хутга хоёр иртэй байдаг юм. Нэг нь өвчтөн рүү нөгөө нь өөр рүү нь чиглэж байдаг гэж мэс засалчийн үүрэг хариуцлагын тухай мэс засалч Батхуяг эмч ярьж байсан бол, “Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн хоёр нүд энэ хоёр хуруундаа байдаг юм шүү” гэж гавъяат эмч Бадам агсан бахархан ярьж байсансан. Тэгвэл Наръяахүү гуай “Гэрлийн эмчийн хамаг мэдлэг чадвар нь гагцхүү хоёр нүдэндээ байдаг юм шүү дээ. Бид нүдээрээ далдыг харж оношилдог хүмүүс” гэж байлаа. 
 
           СОРОНЗОН БИЧЛЭГ:
Гэрлийн эмчийн онцлог гэвэл...

 
                                                                                       / хөгжим /
 
НЭВТ: Гунихыг мэдэхгүй гурван насандаа Наръяахүү цэл залуухан эхээсээ хагацжээ. Дараа нь арваадхан насанд нь эцэг нь хүнд өвчний улмаас бас л хүүгээ орхин одсон юм. Эм, эмч ховор алс хязгаар нутгийн гачланг хүү дэндүү бага насандаа ухаарсан юм. Магадгүй өнчрөл хагацлын дунд олж харсан энэ ухаарал нь түүнийг амьдралд цагаас нь эрт хэрсүүжүүлж, хожим эмч болоход нь нөлөөлсөн ч байж болох.
Өнчин хүү аймгийн асрамжийн газраас дунд сургуульд шилжиж, сургуулиа маш сайн дүнтай төгсөж, АУДС-д элсэн орж эмч гэсэн мэргэжил эзэмшсэн. Үүнийгээ төр засаг, түмэн олны минь тус дэм гэж Наръяахүү эмч ярих дуртай. 
 
           СОРОНЗОН БИЧЛЭГ:

 

НЭВТ: Та бүхэн Гавъяат эмч Нинжээ, дотрын эмч Пүрэвсүрэн, Долгормаа нарын яриаг сонслоо. 
 
                                                                               / хөгжим /
 
НЭВТ: Наръяахүү “эмч” гэсэн алдар хүлээснээс хойш хэдийн 38 жил өнгөрчээ. Тэр 33 жилд нь Зөвхөн гэрлийн эмчээр ажилласан. Энэ хугацаанд оношилж шинжилсэн хүмүүсийн тоо хэдийн 200 мянга хол давжээ. Үнэхээр гайхамшигтай тоо. Энэ бүгдээс алдаж оношилсон нь бараг үгүй нь бүр гайхмаар. Энэ бол Наръяахүү эмч мэргэжилдээ хир дадаж мэргэшсэн, туршлагатай сайн эмч болохын баталгаа.
Наръяахүү эмч зөвхөн гэрэлд хүн хараад л, оношлоод л байдаг гэж ойлговол алдаа болно. Тэрээр “Уушгины өвчнийг оношлоход бронкграфия, ходоодны өвчнийг тодорхойлоход хоёр тодорхойлогч бодистой шинжлэх арга”, “Паратомографийн шинжлэх арга” зэрэг 30 шахам оношлогооны шинэ аргыг зөвхөн сүүлийн 12 жилд нэвтрүүлжээ. Мөн эмгэг анатомын онолд рентгений дүгнэлтийн тохироог амбулторийн нөхцөлд ашиглах нь зэрэг олон арван илтгэл бичиж эмч нарын онол практикийн бага хуралд тавьжээ. Түүний бичсэн “Мэс заслын дараах нарийн гэдэсний наалдац бүхий түгжрэлийн рентгений оношлогоо”, “Нарийн бүдүүн гэдэсний өвчнийг оношлох рентген шинжилгээний орчин үеийн аргууд зэрэг олон арван бүтээл нь эмч нарын гарын авлага болоод байна. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
 

НЭВТ: Элс нь хүртэл буйлам говийн халуунд өдөр шөнийн алинд ч хүн ардын эрүүл энхийн төлөө зүтгэж явснаа Наръяахүү эмч дурсах дуртай. Дөнгөж сургууль төгссөн цэл залуухан эмчид мэдэхгүй чадахгүй зүйл захаас аван учирна. Зааж хэлээд өгөх хүн зэлүүд буйд газар хэн байх билээ. Тиймдээ ч Наръяахүү эмч дуудлаганд явах бүрдээ хэдэн номоо ганзаглаад л явна. Залуу эмч бэрхшээлтэй тулгарах бүрдээ “Найдвартай зөвлөгч” өнөө хэдэн номоо дэлгээд л сууна. Үнэндээ хөдөө орон нутаг намайг жинхэнэ эмч болгосон юм. Бас тооноо өргөж, галаа бадрааж, анхны үрийн зулайг үнэрлэсэн болохоор би говь нутагтаа хайртай байдаг юм гэж Наръяахүү эмч ярьж байлаа. Говийнхон нь хүртэл Наръяахүү эмчээ мартаагүй ээ, түүнийг гэж холын холоос зорин ирсээр.  
 
                                                                                                                                              2000 он
 

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив