Lucky Charms Rainbow

Sunday, February 17, 2013

ГЭРИЙН ДААЛГАВАР...



ГЭРИЙН ДААЛГАВАР...

ХОТЫН ГЭРЭЛ - продагшн ярьж байна.
 
/ хөгжим /
                   / орчны шум- залуу эмэгтэй дуу аялан ямар нэгэн зүйл бодож байна/
 
Эм-1: /дуу алдах/ Аа,  1-р сард болох юм байна шүү...
Эм-2: /гайхсан өнгөөр/ Юу...? Чи юу бодож, тооцоолоод байгаа юм дээ...?
Эм-1: Мөрийн хөтөлбөр өө...
Эм-2 Аан, нээрээ сонгууль дөхчих лүү?
Эм-1: Бишээ,биш. Утаа...
Эм-2: Юу... яахаарай... ?
Эм-1: Наана чинь сонгуулиас илүүтэй утаа асуудал болоод байна шүү дээ...
Эм-2: Тэгээд. Яахаараа утаа гэхээр тооцоо, хөтөлбөр болчихдог билээ?
Эм-1: Яахав дээ, бүсгүйчүүд утааны улиралд жирэмсэлж, төрөхгүйн тулд ингэж тооцоолдог болсон ш дээ
Эм-2: Үгүй хө, хөгжилтэй юм болохнээ... /инээж байснаа болих/ Нээрэн энэ утаа бидний амьдралын хэмнэлийг хүртэл өөрчилчих юмаа. Боломжтой нэг нь яахав гадагшаа дотогшоо яваад төрчихнө.  Тэгэхээр мань мэт нь сайн тооцоолж төрөхгүй бол ч....
Эм-1: Өө яахав  дээ, өөрийгөө л хуурсан хэрэг юм даа. Тээж төрүүлэхийг ингээд аргалж болох ч үр хүүхэд маань энэ л утаан дунд өсөж торних хойно доо... Улаанбаатарын иргэн Улаанбаатартаа л байна шүү дээ... /санаа алдаад/
Эм-2: Тийм шүү, энэ утаа аюул болоод!!! Хэзээ үүнээс салах юм бол доо...
 
/ харанга өгөх /
2010 он

ГЭРИЙН ДААЛГАВАР...
 
НЭВТ: Ярилцах цаг...
/хөгжим/
 
ХӨТ:  Энэ удаагийн дугаарт Улаанбаатар хотын РТВС-д сурч  байгаа Бүгд Найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны Шилийн гол аймгийн Сөнөд хошууны оюутан Гэрэлбилэгийн Оюунсувд хүрэлцэн ирсэн байна.
/ таслал /
 
ХӨТ: Сайн байна уу? Урилгаар ирсэн танд баярлалаа.
ОС: Баяарлалаа. Танд болон радио сонсож байгаа нийт монголчууддаа гэгээн өдрийн мэнд хүргэе.
ХӨТ: Элэг нэгт ахан дүүс монгол оюутнуудтай эрдмийн өргөөнд нэг анги хамт олон болж суралцахад ямар байна даа?
ОС: Маш гоё байдаг. Ангийн хамт олон маш их дэмжиж тусалдаг. Би багаасаа Уйгаржин Монгол бичиг сурсан болохоор крилл бичгээр бичиж, уншихад бага зэрэг хүндрэлтэй байдаг. Намайг Монгол гэж хүндэтгэдэгт нь их баяарладаг.
ХӨТ: Өнөөдөр бидний ярилцах гол сэдэв бол манай хоёр монголын өнө удаан жилийн түүхтэй соёлын өв болох монгол бөхийн тухай юм.
ОС: Бололгүй яахав би монгол бөх сонирхож үзэх дуртай. Миний аав бөхийн удамтай бөхчин хүн. Би аавыгаа дагаад найр наадамд бөх үздэг.
ХӨТ: Олон мянган жилийн түүхтэй монгол бөх, манай хоёр монголын хил хязгаарлалтаас үүдэж он цагийн явцад өөр өөрийн онцлогтой хөгжиж ирсэн шиг...?.
ОС: Тиймээ. Өвөр монгол бөхчүүдийг халхын бөхчүүдтэй харьцуулвал бөхийн өмсгөл, барилдаан, цол олгох зэрэг их өөр. Жишээлбэл манай нутгийн бөхчүүд бөх барилдахдаа зангиа, зодог, шамба, банзал, туухуу, монгол гутал зэрэг өмсгөл хэрэглэдэг.
ХӨТ: Халх бөхөд аль нутаг усны бөх гэдгийг бөх цоллох үед эсвэл бөхийн барилдааны явцад тайлбарлагч тухайн бөхийг аймаг сумын нэрээр нь дуудаж олон түмэнд танилцуулдаг. Харин танай нутагт хаанахын хэн болохыг яаж таних вэ?
ОС: Бөхийн өмссөн туухуу, зодгон дээр нь нутаг ус болоод нэрийг бичсэн байдаг учраас танихад хялбар байдаг. Мөн сайн барилддаг том бөхчүүдийг зангиагаар нь мэддэг. Учир нь долоон өнгийн зангиа хүзүүндээ зүүсэн байдаг. Зангианы өнгөнүүд нь солонгын долоон өнгийг билэгддэг.
ХӨТ: Зангиа зүүлгэх болсон учир юу вэ?
ОС: Залуу болон амжилт гаргаагүй бөхчүүдээс ялгах зорилгоор өгдөг болсон. Зангиаг 128 бөхийн барилдаанд 4 түрүүлсэн, 256 бөхийн барилдаанд 1 түрүүлсэн бөхчүүдэд тус тус нэг ширхэгийг өгдөг.
ХӨТ: Та эхний асуултанд хариулахдаа намайг монгол хэмээн хүндэтгэдэгт нь баяарладаг гэж дурьдсан. Энэ талаараа бидэнтэй хуваалцаач.
ОС: Аа энэ үү яахав дээ. Ямар нэгэн байгууллагаар үйлчлүүлэх юм уу аль эсвэл таксинд явж байхад илэрдэг л дээ. Юу вэ гэхээр миний ярианы аялгыг сонсоод чи Өвөрмонгол уу? Өвөрмонголчууд хятад биз дээ? гэдэг юм. Иймээс л би тэгж хэлсэн юм.
ХӨТ: Танд баярлалаа. Таны сурлага хөдөлмөрт өндөрөөс өндөр амжилт хүсье.
ОС: Баярлалаа. Тад ч бас амжилт хүсье.
/ хөгжим /
 
ХӨТ: Оюутан миний анхны ярилцлагын урилгыг хүлээн авч сайхан ярилцлага өгсөн Гэрэлбилэгийн Оюунсувддаа
Ээрэм талыг эзэгнэнхэн төрсөн
Ээзгий ааруул идээтэй өссөн
Энэ монголын элэг нэгт ахан дүүс чинь байхад
Эмзэглэх учир юунд вэ
Энхийн энхэд бид бүгд Монголчууд
шүү хэмээгээд нэвтрүүлэгээ жаргааяа.
/ хөгжим /
 
Ярилцсан сэтгүүлчийн 2а ангийн оюутан Мөнх-баяр.
2011 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив