/ сонсож болно /
НЭВТ:
Чин сэтгэлийн яриа...
/
хөгжим /
РЕД: Сайн байцгаана уу, эрхэм сонсогчид оо? Өлзий-Утасын Тамир манай
өнөөдрийн чин сэтгэлийн ярианд оролцож байна. Чухам энэ нэрээр нь түүнийг хэн
болохыг тэр бүр мэдэх болов уу. Харин нэгэн цагийг эзэлж явсан аврага Мөнхбатын
гэргий, сумогийн их аварга Хакухо Даваажаргалын ээж гэвэл бүгд “өө...” гэж
ирээд сургаар нь танимхайран хүлээж авах бизээ. Магадгүй алдарт аврагын гэргий
энэ эмэгтэй дарууханаас даруухан амьдарч ирсэн болохоор тэр биз ээ.
Мөөеэ
аваргын шүтэн бишрэгчид, ахан дүүс, нутаг усныхан, бас дээр нь таван хүүхдийн
нь найз нөхөд гээд мөнхөд хүний хөл тасардаггүй энэ айлын нууц ердөө Тамир бүсгүйтэй холбоотой аж. Учир нь монголчууд бид “Зан сайтай айлд хүн бүхэн цугладаг”
гэдэг шүү дээ. Ингээд орсон гарсан бүхэнд найз нөхөд, эгч дүүс, эжий агай
болсон “Өлзий-Утасын Тамир” гэх нэгэн хүн судрыг хамтдаа нээцгээе.
/ СИНХРОН ЯРИА - 50 минут /
РЕД: Тамир эгч үргэлж л олон түмний минь буян хишиг, түмэн
олны минь дэмжлэг гэж ярих юм. Энэ нь түүний амьдралын гол мөрдлөг бололтой.
Нээрэн л алдар хүндэд хүрсэн хүн олны хайр хүндэтгэлийг дааж амьдрах амаргүй ч
зөв бодолтой явбал зөөлөн зөөлөн замбуулин ажээ.
Хүсээд ч олоход бэрх алдар
хүндийн хүлэгт мордсон хүн жолоогоо барьж явдаг ч, цулбуураас нь барьж явдаг
хүн бас байдаг аж. Тэгвэл Тамир эгч дэлхий дүүрэн суу хүндэт гэр бүлийн
цулбуурыг барьж явна.
/
хөгжим /
НЭВТ: Эрхэм сонсогчид оо, манай
өнөөдрийн “Чин яриа”-нд алдарт аварга Мөнхбатын гэргий, сумогийн их аварга
Хакухо–Даваажаргалын ээж Өлзий-Утасын Тамир оролцлоо. Ярилцсан сэтгүүлч
Долгорын Чулуунцэцэг, найруулагч Сугарын Даваадорж.
No comments:
Post a Comment