НЭВТ: Монгол Травел Сервис ХХК-ийн Ерөнхий захирал Бямбасүрэнгийн Саруулын тухай МОНГОЛ ОШИН хөрөг хүлээн авч сонсоно уу
/ хөгжим /
НЭВТ: Японы нэгэн тосгоны ажилч хичээнгүй жаахан охин
сэтгэлийн тэнхээ, ухаалаг бодол, уйгагүй хөдөлмөрийнхөө үрээр хүнд хүчир
бүхнийг даван туулж нэр хүндтэй том бизнесмэн болдог тухай олон ангит “Ошин”
киног япончууд төдийгүй монголчууд бид сайн мэддэг билээ. Японы монголч
эрдэмтэн эмэгтэй Кунагаяа Сэнсэй Монгол Травел Сервис ХХК-ний ерөнхий захирал
Саруулын амьдрал, ажил үйлсийн тухай бичсэн
“Монголын Ошин” гэсэн тэмдэглэл миний өмнө байна. Үнэхээр Саруул бүсгүйн
амьдралын түүх, хөдөлмөрч чанар гээд олон зүйлийг Япон Ошинтой адилтгаж болмоор
санагдсан тул түүний тухай хөрөг тэмдэглэлээ би ч бас ийн “Монгол Ошин”
хэмээлээ.
/ хөгжим /
НЭВТ: Баянхонгорчууд Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан,
ахмад багш Бямбасүрэнг “Буурал багш” хэмээн хүндэтгэнэ. Бямбасүрэн захирал
зургаан хүүхэдтэй. Саруул айлын том охины хувьд хийх ажил тун их. Учир нь аав,
ээж нь хоёулаа багш болохоор хөдөөгий жаахан охин гэр орны бүх ажлаа
амжуулахаас эхлээд аав ээждээ туслах, дүү нараа асрах гээд өглөөнөөс үдэш
болтол хөдөлнө. Тэгээд зогсохгүй дандаа онц сурч анги, сургуульдаа тэргүүлдэг
байв. 10-р ангид байхдаа Монгол хэлбичгийн Улсын олимпиадад түрүүлж МУИС-д
элсэлтийн шалгалтгүй орох эрх авахад нутгийнхан нь “Буурал багш”-ийн жаахан шар
ажилсаг, бас сурлагатай ёстой ховорхон охиндоо” гэж магтаж байсан гэдэг.
Саруул их сургуульдаа бас л манлайлагч байсан. Тиймдээ ч
япон хэлийг нэмэлт программаар сурч, япон хэлний орчуулагч мэргэжилтэй болсон
юм. Тэр Жуулчдад үйлчлэх газар орчуулагч, Говь комбинат байгуулагдсан анхны
жилүүдэд япон мэргэжилтний орчуулагчаар ажиллаж уг объектийг улсад хүлээлгэж
өгөх ажилд гар бие оролцож явжээ.
СОРОНЗОН БИЧЛЭГ: Япон хэлний орчуулагч яаж яваад их бизнест хөл тавих
болсон тухайгаа ярих...................
/ хөгжим /
НЭВТ: Саруул монголын аялал жуулчлалын компаниудад Японы Нью
Жапан Цуа компаниас хөрөнгө оруулалт хийхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Мөн
Монгол жуулчин Цуа компани байгуулснаар Жуулчин ХХК-ний төлөөлөгч Японд ажиллах
бизнесийн анхны том боломжийг бүрдүүлж өгсөн юм. Саруул Монгол-Японы хооронд
зорчих жуулчин бизнесменүүдийг нэмэгдүүлэх зорилгоор 1991 онд Япон Монголын
хооронд иргэний чартер нислэгийг анх удаа зохион байгуулж, Японы жуулчдыг шууд
нислэгээр хүлээн авч, өөрийн аялал жуулчлалын компаныг үүсгэн байгуулсан нь
монголдоо анхных болж улмаар Япон-Монголын хооронд МИАТ-ын нислэгтэй болох
анхны боломжийг нээж өгсөн. Бас Улаанбаатар-Бүрд-Хархорин, Бүрд-Улаанбаатар
гэсэн маршрут бий болгож зохиогчийн эрх авсан гээд Монголын аялал жуулчлалын
салбарт олон зүйлийн анхдагч болсон хүн.
СОРОНЗОН БИЧЛЭГ: Анхны чартер нислэгээр жуулчид авчраад тэднийгээ
байрлуулах газаргүй сандарч зовж байсан тухай, чухам эндээс л өөрийн гэсэн
бааз, компанитай байх ёстой юм гэсэн санаа төрж их ажил руу шамдан
орсон иухай ярих.................
НЭВТ: “Та эмэгтэй хүнд дэндүү ахадмаар зүйл хийж ирж дээ”
гэхэд тэр инээд алдаад: “Энэ бүгдийгээ одоо эргээд бодохоор айдас төрдөг юм.
Ямар ч их зүрх зоригтой байж вэ. Ёстой
монголчуудын ярьдгаар “Тэнэгийн дотор уужуухан” гэгчээр хөдөлсөн шиг
байгаа юм” гэж билээ. Хэдийгээр тэр өөрийгөө ингэж тодорхойлсон ч үнэндээ
түүний уйгагүй хөдөлмөр, ямагт шинийг эрэлхийлж байдаг зан, нэг зүйл баривал
заавал эцсийг нь үзэх гэж тэмүүлдэг мөн чанар нь өнөөдрийн энэ өндөрлөгт
хүргэсэн бизээ.
СОРОНЗОН БИЧЛЭГ: Ямарч хувийн аж ахуй 10 жил болчихвол дампуурах аюулаас
холдож, хөл дээрээ бослоо гэсэн үг гэж япончууд ярьдаг тухай ... цаашид юу хийх
тухайгаа ярих.............................
/ хөгжим /
НЭВТ: Би Саруул захиралаас “Та одоо жаал амсхийж байна уу?”
гэхэд, тэр: “Өнгөрсөн арван жил харвасан сум шиг өнгөрчээ. Надад найз
нөхөдтэйгээ тав тухтай суух ч зав байсангүй. Нэгэнтээ бизнест хөл тавьсан л бол
амрах чөлөө гэж байдаггүй юм байна” гэж билээ.
Саруулыг Япон түншүүд нь “Манай Сарора үнэнч шударга,
ёстой итгэл даах хүн” гэж үнэлнэ. Харин нутаг усныхан нь Саруул бүсгүйн ажил
үйлс, барьж босгосныг нь хараад “Буурал багшийн жаахан шар тэгнээ тэгнэ, багын
л ажилч хичээнгүй, зүтгэлтэй охин байсан юм. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг
энэ шүү дээ” гэж бахархан хөөрцгөөнө. Нээрэн л Саруул гэх энэ бүсгүй жаахан
биендээ баймгүй их зориг, их хүчээр босгосон “Сарора” гэх хоёр одтой томоос том
зочид буудлын цогцолбор, Элсэн тасархай дахь “Бүрд” жуулчны баазыг монголчууд
төдийгүй хилийн чанадад андахгүй болжээ.
Магадгүй дахиад хэдэн жилийн дараа Саруул буюу “Монгол
Ошин”-ны цогцолбор улам өргөжин тэлж, салаа салбар нь монголдоо төдийгүй хилийн
чанадад бий болохыг хэн үгүй гэх билээ.
2002 он
No comments:
Post a Comment