Lucky Charms Rainbow

Tuesday, February 12, 2013

Сөхөрч болдоггүй амьдрал - 3



/ сонсож болно /


НЭВТ: Тэргэнцэртэй хүний түүх буюу “Эрэл” хэмээх нэгэн бүлэг.
 
                                                                   / хөгжим /
 
                               /Айл гэрийн шум орж ирээд телевизээр тэргэнцэртэй хүмүүсийн                                                           уралдаан гарч байна /
 
Төмөр:           Тэргэнцэртэй хэрнээ уралдаад л ямар догь вэ? хэрэв би уралдвал лав түрүүлнэ дээ.
Сувд:              Өө тийм үү, сонин юм байна.
Эх:                  Сургуульдаа төдийгүй улсын хэмжээний хүүхдийн спартакиадад тогтмол оролцож, хөнгөн атлетикийн төрлөөр алт, мөнгө, хүрэл гээд олон медальтай шүү дээ.
Сувд:              Хөөх... Төмөр өө чи ямар мундаг юм бэ?
Төмөр:           /нэлээд ичингүйрч байгаа бололтой/ Тэр чинь хүүхэд байх даа шүү дээ.
Сувд:              Гэлээ ч гэсэн дээ..
Төмөр:           Би дунд сургуульд байхдаа спортод их дуртай байсан. 10-р ангиа төгсөөд Биеийн тамирийн дээдэд орно гэж боддог байлаа. Тэгснээ ямартаа ч эхлээд Солонгос явж мөнгөтэй больё. Тэгсэн цагт сургалтын зардал энэ тэр гээд олон асуудлаа шийдчихэж болно гэж бодсон юм. тэгтэл... одоо энэ...
Сувд:              Яах вэ, найзаа сэтгэл зовох хэрэггүй, тэргэнцэртэй болчихвол хөлтэй л гэсэн үг.
Төмөр:           Би тэргэнцэртэй болчихвол сургуульд сурна гэж бодож байгаа. Тэгэхлээр над шиг суунга хүнд ямар мэргэжил хэрэгтэй вэ?
Эх:                  Миний хүү юм хөөрхөн сийлдэг уран шүү дээ. Сийлбэр хийгээд байхад л алзахгүй.
Сувд:              Нээрэн тийм, ардын гар урлал гэх болсон цагт яавч алзахгүй. Чиний надад дурсгасан туулайн бүжинг үзэж харсан хүмүүс ямар уран хийцтэй юм бэ? Гээд шагшраад байдаг юм. Гарын ураараа бизнес эрхэлдэггүй юмаа гэхэд уран бүтээлийн үзэсгэлэн гаргаад нэрд гарч болно шүү дээ. Тиймээ эгчээ...?
Төмөр:           Сувдаа минь сэрчихгүй бол сайхан зүүд байна.
Эх:                  Хүү минь монгол хүн амны бэлгээс ашдын бэлэг гэдэг юм шүү.
Сувд:              Тэгээд чи ямар мэргэжилтэй болх гэж...?
Төмөр:           Компьютер... компьютерийн программист...
Сувд:              Ямар гоё вэ? Надтай адилхан мэргэжилтэй болох нь бана шүү дээ. Чи яаж бодож олов оо. Би чамд тусална...
Төмөр:           Бид ч сэтгэлийн хөөрөлдөө автаад тэнгэрт гарах л үлдлээ. За, за... тэр болтол зай ч байна, лай ч байна. хамгийн гол нь тэргэнцэртэй болмоор байна. тэргэнцэр дээр сууж чаддаг болсон байхад учиртай. Хурдан л тэргэнцэртэй болмоор байна...
Сувд:              Ингэхэд эгчээ, тэргэнцэрийн сураг гаргав уу?
Эх:                  Сураг олдсон шүү. Телевизийн сэтгүүлч залуу.... өнөө хэн билээ дээ, байз... Аа тийм, Золжаргал... Ээж нь Золжаргалтай уулзахаар болсон. Маргааш очно.
Төмөр:           Золжаргал яахаараа тэргэнцэр мэддэг билээ..?
Эх:                  Түүний санаачилгаар тусламжийн “Тэргэнцэр сан” байгуулагдсан юм байна. Энэ санг байгуулах болсон нь бас учиртай юм гэсэн шүү. 
 
/ХАЛЬС/ Золжаргал: Тэргэнцэр сан байгуулах болсон тухай ярих... 
 
Эх:                  Эгч нь тэргэнцэр хүсэж яваа хүн дээ. Хүү маань нуруу нугасны хүнд гэмтэл аваад одоо хэвтэрт байгаа юм. тэгэхлээр би хүүдээ тэргэнцэр авахын тулд эхлээд хаашаа, хэнд хандаж болох вэ? 
 
/ХАЛЬС/ Золжаргал: цааш нь ярих...
 
                                                                             / хөгжим /
 
                                         /Айл гэрийн шум орж ирээд Төмөр долгион хайж нэвтрүүлэг
                                                                           сонсож байснаа /
 
Төмөр:           Ээжээ өнөөдөр чинь тусламжийн “Тэргэнцэр сан”-гийн хүмүүс ирэх өдөр шүү дээ. Биеэ бэлдэе, бас шинэ цамц өмсмөөр байна. Сувдаа ирж үс засаж өгнө гэсэн яачихваа?
Эх:                  Миний хүү юундаа яараав. Сувдаагын ирэх цаг арайхан болоогүй л байна шүү дээ. 
 
                                                / Энэ үед хонх дуугарч Сувдаа орж ирнэ /
 
Эх:                  Өө охин минь ирлээ...
Сувд:              Та хоёр минь сайн байв уу?
Эх:                  Бид хоёр юу алзах вэ..?
Төмөр:           За, Сувдаа бушуулаарай. Хурдан үс засаадах. Өнөө “Тэргэнцэр сан”-гийн хүмүүс ирэх дөхөж байна шүү.
Сувд:              Өө, тэргэнцэр авчрах болсон уу?
Төмөр:           Арай ч үгүй. Гэхдээ тун дөхөж байна. Одоо ямар тэргэнцэр таарч тохирох талаар хэмжээ авах хүн ирэх юм.
Сувд:              Их нарийн зүйл байхнээ. Би тэргэнцэр л байвал болно гэж бодож байлаа...
Төмөр:           Үгүй гэсэн шүү... 
 
/ХАЛЬС/ Золжаргал: цааш ярих...
 
                          / Сувд Төмөрийн үсийг засаж байгаа бололтой хайч дуугарах чимээ /
 
Сувд:              За одоо ямар болов. Гоё болсон байгаа биз дээ?
Төмөр:           /сэтгэл хангалуун/ Чи ч миний үсийг зассаар байгаа үсчин болчихжээ. Ер нь хүн цаг нь тулаад ирэхээр бүгдийг хийж чаддаг л юм байна даа...
Эх:                  Тэгэлгүй яахав. “ Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж үг бий шүү дээ. Миний хүү тэргэнцэртэй болчихвол бас л юм юм хийдэг болно шүү дээ.
Төмөр:           Ээжээ, Би өмнө анзаардаггүй байв уу, аль эсвэл ховор байв уу..? Одоо энэ радио телевизээр хараад байхад манай улс тахир дутуу иргэдийн талаар багагүй зүйл хийдэг шиг... Тэргэнцэртэй хүмүүсийн тэмцээн явуулдагыг би лав урьд нь мэддэггүй байж. Хүн гэдэг амьтан эрүүл саруул, жаргалтай явахдаа бусдын зовлонг ойлгодоггүй байж дээ. Одоо энэ талаар миний нүд тун өлөн болоод байгаа шүү.
Эх:                  Нээрэн тийм дээ. Ээж нь хүртэл тахир дутуу хүмүүсийн талаар урьд огтхон ч боддоггүй байж. Тэд чинь эрүүл сааруул хүмүүстэй адилхан эрх эдэлж, тэгш амьдрах ёстой шүү дээ.
Сувд:              Нэг хэсэг хэлгүй, дүлий хүмүүст зориулж мэдээллийн цагаар суфлер хийгээд байдаг байсан. Одоо больчихжээ.
Төмөр:           Харин тиймээ. Ер нь тахир дутуу хүмүүст зориулсан тусгай хөтөлбөр ч яагаад байж болохгүй гэж. Тэгвэл бид чинь амьдралд улам ч итгэлтэй байх болно шүү дээ. За тэгээ, түрүүн Золжаргал сэтгүүлчийн ярьсанчлан манайхан шинээр барьж байгаа барилга байгууламжиндаа тэргэнцэртэй хүмүүст зориулсан тусгай зам гээд энэ тэр олон зүйлийг хийдэг болвол сайханаа.... 
 
                                                                / хонх дуугарах чимээ орж ирээд /
 
Төмөр:           За... өнөө хүмүүс ирлээ.
Эх, Сувд:       Тэглээ..., тэглээ...
Хоёр эр:         Сайн байцгаана уу?
Эх, Сувд:       Сайн, Сайн байна уу Ийшээ ор доо... 
 
                                                                / Төмөрийн өрөө рүү орох чимээ /
 
Хоёр эр:         Сайн байна уу?
Төмөр:           Сайн, Та сайн байна уу?
Эр-1:               Сүрхий том биетэй, лут залуу байна шүү.
Эх:                  Тийм шүү миний хүү 180 см-ийн өндөртэй, зузаан эр байлаа шүү дээ. Хүмүүс ноцолддог залуу юу? гэдэг байсан юм даа. Одоо энэ... өвчинд баригдаж жижгэрчихснээс биш... /өөрийн эрхгүй хоолой зангирч, нулимсаа арчина/
Эр-2:               Дажгүй ээ. Тэргэнцэртэй болчихвол барилдахаас бусдыг хийдэг болно шүү дээ. Залуу хүн дороо л тэргэнцэртэй дасаад өөрийн гар хөл шиг л эдэлдэг болно доо.
Төмөр:           Тэгэж бодохоос яараад байгаа юм шүү дээ...
Эр-1:               Одоохон, одоохон ямар хэмжээтэй, ямар үйлдэлтэй тэрэг таарах талаар би одоохон хэмжээ аваадахая...
Эр-2:               За эхлээд биеийн өндөр, хүндийн жинг хэмжих хэрэгтэй. Дараа нь хүзүүнээс өгзөг хүртэл хэмжинэ, тэгээд өгзөгнөөс өвдөгний хонхор хүртэл, за тэгээд өвдөгний хонхороос хөлийн тавхай хүртэл хэмжинэ дээ. Дараа нь суултын өргөн буюу таазны хэсгийг хэмжинэ.
Эр-1:               Залуу, толгойгоо даадаг уу?
Төмөр:           Даадаг... , одоо цээжин бие чөлөөтэй болж байгаа...
Эр-2:               Их сайн байна. Даадаг бол толгойн тулгууртай тэргэнцэр авах шаардлагагүй. Ер нь тэргэнцэр сонгоно гэдэг тун учиртай юм шүү дээ. Хүйтний улиралд гадаа гарах тул зузаан хувцастай байхаар бодож тооцоолно.
Эх:                  Бас их нарийн байхнээ...
Эр-1:               Тэгэлгүй яахав нарийн хэмжиж тэргийг яв цав тааруулснаас тухайн хүндээ хөдөлж ажиллаж байхад нь дөхөм байх болно шүү дээ.
Эх:                  Нэг үгээр бол биетэй бие болно гэсэн үг юмаа даа.
Эр-2:               Тун зөв. Бодоод үз дээ... Тэрэг багадвал ямар байхав, бас томдвол ямар байхав. Хүнд тулгуур болох нь бүү хэл харин сульдааж ядраах болно шүү дээ.
Эр-1:               За бид хэмжээгээ авч дууслаа. Одоо очиж тэргэнцэрээ сонгоно. Та нар хэд хоногоос тэргэнцэрээ очиж авч болно шүү.
Эх:                  Ээ гялай гэж. Ямар буянтай хүмүүс вэ? та нар...
Сувд, Төмөр:  /цөм их баяртайгаар/ баярлалаа та нарт...
Эр-1:               Өө, бас нэг чухал асуудал бол тэргэнцэр дээр суухын тулд сургалтанд суух болно доо...
Төмөр:           /их л гайхан/  Юу...? ямар сургалт...?
Эр-2:               /инээгээд/ Сургуульд ... за, за наргисан юм, залуу минь. Тэргэнцэр дээр сууна гэдэг бол зүгээр гараад суучихдаг зүйл биш шүү дээ. Тиймээс тэргэнцэр дээрээ яаж гарах, хэрхэн суух, тэргэнцэрийн хөдөлгөөнийг яаж эзэмших... гээд бүхэл бүтэн сургалт бий. Хүсвэл бид ирээд зааж болно.
Төмөр:           /их л урам муутайхан/ Өө...
Эх:                  Иш муу хүү минь, тэргэнцэртэй болчихвол гараад л суучих юм бодож байж.
Эр-2:               Залуу минь, урам хугарах явдалгүй, бас яарах ч хэрэггүй. Тун удахгүй энэ хэдэн өрөөнийхөө дундуур хөлтэй юм шиг явдаг болно...
Эр-1:               Толгой өөдөө, хараа эгц... зоригтой бай, залуу минь. Шинэ амьдрал өөрийг чинь дуудаж байна. 
 
                                                                               / хөгжим /
 
НЭВТ: Эрхэм сонсогчид оо. Та бүхэн тэргэнцэртэй хүний түүх буюу “Эрэл” хэмээх нэгэн бүлгийг хүлээн авч сонслоо.  
 

1 comment:

  1. AGB Casino, Las Vegas Hotel & Casino, Travel Guide, DFS,
    Find your perfect hotel 광양 출장마사지 & casino 강원도 출장안마 vacation on a trip to Las Vegas. Compare reviews, 창원 출장마사지 photos and video to book the best hotel 문경 출장마사지 deals at 시흥 출장마사지 MGM Grand.

    ReplyDelete

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив