ГЭРИЙН ДААЛГАВАР
Радио жүжиг
НЭВТ: Сонсогч та СУИС-ийн
Сэтгүүлчийн 2в ангийн оюутан Мижиддоржийн бичсэн “64-р өрөө” радио жүжиг хүлээн авч сонсоно уу.
/ хөгжим /
Баттулга: Сайн байна уу? Би
гурав хоногийн өмнө нэг хүнд дурлачихлаа. Одоо шөнө болж
байна. Маргааш өглөө бид хоёр уулзхаар болсон юм л даа.
/ хөгжим /
НЭВТ: Маргааш өглөө нь...
/ таслал /
Баттулга: Сайн байна уу чи
үнэхээр гайхалтай харагдаж байна.
-Баярллаа чи
ч гэсэн сайхан харагдаж байна
Баттулга: Чи надад маш их
таалагдсан хамтдаа нэг тийшээ явж болох уу?
-Хаашаа явах
билээ
Баттулга: Чи мэдээд ойлгоно оо
-Энэ хаанах
вэ?
Баттулга: Энэ бол зочид
буудал
-Чи зочид
буудалд орох гэж байсан юм уу?
Баттулга: Тиймээ...
-Яах гэж?
Баттулга: Чи бид хоёр чинь
нэг хүн болох ёстой биздээ
-Үгүй, би
хүсэхгүй байна
Баттулга: Битгий ингэл дээ,
чи надад хайртай биздээ...?
-Тэгэхдээ
ингэж болохгүй шүүдээ... Ийм хурдан...
Баттулга: За зүгээрдээ, алив
орцогооё...
/ хөгжим /
НЭВТ: Маргааш өглөө нь...
/ таслал /
-Чи сэрчихээ
юу?
Баттулга: Өө тэнгэр минь, чи
чинь эрэгтэй хүн байсан юм уу?
-За чи мэдэж
л байгаа биз дээ, юундаа маяглаад байгаа юм.
Баттулга: Үгүй ээ, би тэгээд
чамтай нөгөө...
-Тиймээ бид
хоёр нөгөө зүйлийг хийсэн...
Баттулга: Үгүй ээ, тийм зүйл
байж болохгүй шүү дээ
-Хэхэ хэхэ
чи одоо юундаа маяглаад байгаа юм бэ?
Баттулга: Би маяглаагүй
байна. Би эхнэртэй хүүхэдтэй хүн шүү дээ.
-Чи чинь
надад чухамхүү дурласан. Хоёулаа буудал орьё гээд өөрөө дагуулж ирсэн шүү дээ.
Баттулга: Байз... Хэн нэгэн
хаалга тогшиж байна уу даа?
-Хэхэ
хэхэ... Энэ буудлын хаалга цоожгүй шүү дээ
Баттулга: Хэн бэ
Эмч: Юуны чинь хэн бэ
гэж тарианы чинь цаг болчихсон байна
Баттулга: Юу чи хэн юм бэ?
Эмч: өө муу новш чинь, алив
харгалзагчаа энэ ахиад эхэлчихсэн байна.
Баттулга: Би энэ эмнэлэгт яаж
орж ирсэн юм бэ?
-Чи орж
ирээгүй ээ, чамайг авчирсан шүү дээ. Алив, алив...
Баттулга: Хүүеэ, та яаж байна
аа?
/ хөгжим /
НЭВТ: Хэсэг хугацааны дараа...
/ таслал /
-Сайн байна
уу? Чи бид хоёрын уулздагыг тэд мэдээгүй биздээ...?
Баттулга: Чи хэн юм бэ новш
минь, над руу ойртвол би чамайг цохино шүү.
Хэхэ... Тэгээч
дээ. Хоёулаа ахиад жаргах уу?
Баттулга: Үгүй, үгүй ээ...
холдооч ээ...
Эмч: Ээ тэнгэр минь,
энэ юу вэ? Харгалзагчаа энэ коридорын
толийг 64-р өрөөний Баттулга хагалчихлаа ш дээ. Наадах аа сайн хорь. Муу галзуу
новш...
Баттулга: Галзуу, галзуу
гэнээ. Би галзуу биш, тэр хагарсан толин дотор байсан хүн чинь өөрөө галзуу юм
биш үү...?
Эмч: Тэнэг новш, гурав
хоног тольтой ярьчихаад. Өөрийгөө хэн гэж бодоо вэ чи галзуугийн тасгийн 64-ын
муу галзуу новш шүү дээ, чи
/ хөгжим /
НЭВТ: Шөнө дунд...
/ таслал /
-Сайн байна
уу? толь биш, зүүдэнд чинь би ирлээ. Хоёулаа жаргах уу?
Баттулга: Үгүй ээ, үгүээ үгүй
ээ... Надад туслаарай...
/ хөгжим /
НЭВТ: Цагын дараа...
/ таслал /
Баттулга: Ёох, ямар тэнэг зүүд вэ...?
/ хөгжим /
НЭВТ: Та бүхэн “64-р өрөө” радио жүжиг сонслоо.
2012 он
No comments:
Post a Comment